Хятадын тухай сонирхолтой 20 баримт

image

Хятадын тухай сонирхолтой баримтуудыг орчуулан хүргэж байна. 

  1. Хятадын баячууд өмнөөс нь шоронд суух хүн хөлсөлдөг. Энэ бол Хятадад байдаг энгийн л нэг жишиг.
  2. Тэд АНУ-ыг эдийн засгаараа тэргүүлэх болсон бөгөөд үүнийгээ худалдан авах чадвартай нь холбоотой гэж тайлбарладаг.
  3. Сан Францискогийн агаарын бохирдлын 29% нь Хятадаас ирдэг. Тэд дэлхийтэй хуваалцах хангалттай их утаа, агаарын бохирдолтой улс гэгддэг.
  4. Хятадууд Америкчуудаас илүү англи хэлийг хэрэглэдэг. Учир нь тэдний хүн ам хэтэрхий их.
  5. Хятадууд жилд 45 тэрбум хоолны савх ашигладаг.
  6. Хятадад долоо хоногийн турш 31 доллараар найз охин хөлслөх онлайн сайт бий.
  7. Хятадын хүн амын өсөлт тэдний тулгамдсан асуудлуудын нэг. Тиймээс ердөө ганц зүйл авах гэж дуусашгүй урт цуваанд оочирлодог.
  8. Хятадын зартай халуун ногоотой шөлөөс болж ходоодоо түлсэн хүний тоо ихсэх болсон. Учир нь тэд уг шөлөндөө нугасгүй дуртай.
  9. Их хэмжээний ажилчдаа завгүй байлгахын тулд тэд их хэмжээний хот босгох болсон. Гэвч үүнээс болж “сүнс” хот үүсэх болжээ.
  10.  Өсвөр насны хүүхдүүд нь iPad худалдаж авахын тулд бөөрөө худалддаг.
  11.  Энэтхэг-Хятадын хамгийн сүүлийн барыг идсэн хэмээн  нэгэн эрийг 12 жил шоронд хорьсон. Үнэндээ тэр амьтнаас биеэ хамгаалсан бөгөөд сүүлийн бар гэдгийг нь ч мэдээгүй ажээ.
  12.  Хятадын Янгшуо бол дэлхийн хамгийн үзэсгэлэнт газар хэмээн нэрлэгддэг.
  13.  Гадаадад суралцахаар явсан Хятад 10 оюутны 7 нь иргэж ирдэггүй. Учир нь тэд АНУ-д амьдрахыг илүүд үздэг.
  14. Брэд Питт “Төвдөд өнгөрүүлсэн 7 жил” киноноосоо болж Хятадад хэзээ ч очих боломжгүй болсон.
  15.  Хятадын хамгийн урт хугацааны замын түгжрэл 60 миллийн урттай 10 өдөр үргэлжилсэн түгжрэл байв. Энэ нь 2010 оны 8-р сард Бээжингээс Монголруу зорчих чиглэлийн замд болсон юм.
  16.  2025 он гэхэд Хятад Нью-Йоркын хэмжээтэй 10 хоттой болно. Үүний зэрэгцээ Хятадын хүн ам 350 сая хүнээр нэмэгдэх тооцоо бий.
  17.  Дэлхий дээрх бүх аварга панда нарыг Хятад өмчилдөг. Өөр улс оронд ийм панда байдаг гэж та бодож байгаа бол тэд Хятадаас түрээслэдэг юм.
  18. Нэгэн хятад эр эхнэрээ царай муутай байсных нь төлөө шүүхэд өгч байсан түүхтэй. Эхнэр нь түүнтэй учрахаасаа өмнө 100,000 доллараар гоо сайхны мэс засалд орсон байна. Ингэснээр тэр сайхан эмэгтэй болж нөхөртэйгөө гэрлэсэн ч хүүхдүүд нь түүнийг “илчилчихжээ”.
  19.  Хятадын IKEA дэлгүүрт хүн бүр түр амарч, дуг хийж болдог. Дэлхийн өөр хаана ч ийм дэлгүүр байхгүй.
  20. Хятад дэлхийн хамгийн их амиа хорлолттой улс. Тиймээс тэд амиа хорлогсдын биеийг уснаас гаргах ажилчин хөлсөлж авдаг байна.
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%