Улс орнуудын авлигатай тэмцдэг сайн туршлагаас

image

Швед улс - Шведийн Засгийн газар үйл ажиллагаандаа ил тод байлыг нэвтрүүлснээр авлигын хэрэг бараг гарахаа больсон байна. Энэ улсад төрийн байгууллагын ажилтнууд ажил үүргийнхээ талаар аливаа мэдээлэл, томилолтын зардлыг хүртэл жижиг гэхгүйгээр үйл ажиллагааны тайланд дэлгэрэнгүй тусгаж, ил тод мэдээлэх үүрэгтэй байдаг.

Энэтхэг улсЭнэтхэгт авлигын хэргээр мөрдөгдөж байгаа төрийн албан хаагчийн нэрийг интернетээр мэдээлдэг болсон байна. Засгийн газрын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх,  дүрэм журмыг энгийн хялбар болгох, төрийн албан тушаалтнуудыг олон нийтэд зарлах зэрэг нь авлигатай тэмцэх талаар хийж байгаа эрс шинэчлэлийн нэг хэсэг юм.

Боливи улс – Төрийн бүх байгууллага өргөдөл, гомдол гаргах журам, бүрдүүлэх шаардлагатай материал, үйлчилгээ бүрийн  үнэ өртгийг тусгасан самбар ажиллуулдаг байна.  Энэ  нь төрийн байгууллагын ажилтнууд болон аливаа гуравдагч этгээд  туслах нэрээр иргэдээс шан харамж авах  явдлаас сэргийлж чадсан байна.

Мөн “Эерэг хариуны журам” гэдэг шинэ журам нэвтрүүлжээ. Энэ нь иргэд төрийн байгууллагаас төрөл бүрийн гэрчилгээ, зөвшөөрөл авах, лиценз сунгах гээд гаргасан өргөдөлдөө хуульд заасан хугацаанд буюу 15 хоногийн дотор татгалзсан хариу аваагүй тохиолдолд өргөдлийг эерэгээр шийдсэнд тооцдог байна. Боливи улсад “Маргааш буцаж ир ”гэсэн хэллэг түгээмэл байсан бөгөөд энэ нь “мөнгөтэй буцаж ир” гэсэн үг ажээ.

Австрали улс – Мэдээллийн эрх чөлөөний тухай хуульдаа төрийн захиргааны болон яам, тамгын газруудын үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл хүрч байх боломжоор хангах, Засгийн газар болон төрийн байгууллагаас олон нийтэд өгч буй мэдээлэл нь баталгаатай байх зэргийг тусгаж өгчээ.

 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%