'OPINION' Дорнодыхон Бурмаа сайдыг хүлээж аваагүй тухайд

image

Энэ асуудлыг Халх голын бүс нутгийг чөлөөт бүс болгох тухай асуудлаас ангид нэг харах ёстой санагдсан. Жишээ нь заавал чөлөөт бүс биш эрчим хүчний асуудлаар, эсвэл орон нутагт малын хөлийн татвар нэвтрүүлэх асуудлаар ч очсон байж болно. Ямар нэг асуудлаар л очсон. Төрийн сайд хүн. Тэгээд лоозон барьж зогсоод хөөж туусан гэх. Энэ үзэгдэл чөлөөт бүс гэх мэт тусгай асуудлаас илүү төр, төв Засгийн газрын засаглалын чадамжтай холбоотой илүү хүнд, ярвигтай асуудал юм шиг.

1. Төр, төв Засгийн газрын нэр хүнд, үнэ цэнэ шалдаа буужээ. Энэ нь анхнаасаа өөрсдөө орон нутагт хүндэтгэлгүй, харилцан ярилцах, мэдээллийн ил тод байдал, бодлого шийдвэрийн зохистой байдлыг сайн коммюникац хийдгүйгээс үүдэлтэй байх. Ю.Цэдэнбал гуайн дурсамж зэргээс харахад социйн үед лав орон нутаг Төвөөс жинхэнэ 'каалтдаг', засаг замбараатай байж.

2. Адаглаад баяр наадам хийхэд сумын наадамд 9 цагаан туг тахих мэтээр Монголын түүхэнд дахин давтагддаг ванлиг ханлигийн өвчин янз бүрээр илэрч харагддаг. Төрд, Засгийн газарт зүтгэж буй түшээд бүх улсын засаглал хариуцсан албанд сонгогдсон хэрнээ нэг сум, аймагт зориулсан төсөл хөтөлбөр, хандив арга хэмжээ зохиож ийм жалга довны сэтгэлзүйг намжаах байтугай улам дэвэргэж харагддаг.

3. "Ямар ч төр иргэдийн 3,5 хувийг дийлэхгүй" гэх мэт нийтлэлээр иргэний нийгэмд их хүч, боломж байдаг тухай нийтэлж байгаа. Гэхдээ иргэний нийгэм энэ мэтээр наад захын коммюникац хийлгүй хөөж туух аргад суралцах нь хэнд ч ашиггүй. Сүүлдээ хэн дуртай нь төрийн бодлогын эсрэг нутаг усаа хаах, энэ нь ямар нэг явуулга гуйвуулгад өртвөл зөвхөн нэг талын мэдээлэл авч шийдвэр гаргахад хүрнэ. 

4. Төв Засгийн газрын jurisdiction буюу албан ёсны засаглах хүч алгуур доройтох нь орон нутгийн боловсролын түвшин зэргийг бодолцвол нэг их хүсүүштэй зүйл биш байх. Одоогоор манай орон нутаг биеэ даагаад бодлого явуулах хэмжээнд очоогүй гэж бодож байна. Цуг наадамдаж үзэхэд л ямар гэнэн, ямар цайлган, цаг үе, цаашдын дэлхийн талаар ямар төсөөлөлтэй улс байдаг билээ дээ? 

6. Боловсролтой ч боловсролгүй ч орон нутагт харилцаа холбоо, тээврийн суурь бүтэц(infrastucture чинь дэд биш суурь бүтэц юм гэсэн) сайжирч, network сүлжээ үүсэх, иргэд нэгдэхэд урд өмнөхөөс хялбар болсон. Өөрөөр  хэлбэл гэнэн цайлган атлаа нэгдэх хүч гартаа хийсэн иргэний нийгэм үүссэн гэсэн үг. 

5. Ямар ч улсын Төв-Орон нутгийн харилцаа тийм амар байсан түүхгүй. Монголын түүхэнд ч тэр. Одоо харьцангуй нэгдмэл чанартай давуу талаа алдахгүйн тулд бодлоготой байх ёстой гэж саяны хэрэг сануулж байх шиг. Төрөөс орон нутгийн талаар шийдвэр гаргах аргачлал, шийдвэрт орон нутгаас эргээд resistance/эсэргүүцэл үзүүлэхэд ямар боломж нээж өгөх үү гэх мэт эрх мэдлийн харилцааг ардчилах, хатуу гараар боловч хүндэтгэлтэй хандах, коммюникац сайтай бодлого засаглал явуулахыг цаг үе нь цаанаасаа шаардаж байх шиг байна.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%