Нийтлэл 10 сарын 15, 2015

Төр засгаас асуугаад хариултаа аваагүй 8 ноцтой асуулт  

trends.mn-ийн нийтлэлүүдээр болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн дунд хөндөгдөж асуудал дагуулсан ч тодорхой хариулт, ойлгомжтой нэгдсэн мэдээлэл өгөгдөөгүй зарим асуудлыг дахин сөхөхөд:

 

  1. Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны   зардлын 3-6%-ийг менежментийн төлбөрт төлөхөөр гэрээнд тусгасан тухай С.Баярцогт гишүүнээс асуусан асуулт. Хэр ашигтай ажиллана төдий чинээ өндөр бонус авах биш хэр зардалтай ажиллана төдий чинээ их менежментийн төлбөр авахаар нөхцөл яагаад оруулсан тухай асуултад тодорхой хариулт өгөгдөөгүй байна... . Хожим энд мэдээлсэнчлэн ЕС Ч.Сайханбилэгийн Дубай явж хэлэлцсэн төлөвлөгөөнд 3% болгож бууруулсан  “амжилттай”.  Нийтлэлийн линк: http://www.trends.mn/n/2569 

 

  1. Цөмийн хаягдал Монголын газар нутагт хэзээ ч булахгүй хэмээн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон түмэнд ам өчиг өгсөн ч хууль зүйн хувьд боломжтой хэвээр төдийгүй цөмийн энергийн хуулиа саяхан энэ оны хоёрдугаар сард шинэчлэн найруулсан. 6 сард ерөнхийлөгч Европ явж ирээд 2 хоноод ашиглалтын 3 тусгай лиценз Кожеговьд олгосон. Монголын тал 34 хувийг эзэмших хамтарсан компани байгуулна гэж мэдээлсэн... Нийтлэлийн линк: http://www.trends.mn/n/3635

 

  1. Худалдаа хөгжлийн банк харахад хувийн хэвшлийн мэт, хазахад “Чингис-2” мэт 500 сая долларын бонд Засгийн газрын баталгаа авч гаргасан асуудал. Энэ баталгааг өрийн таазын тооцоонд оруулахгүй байх нүх цагаан сараар малтагдсан... Нийтлэлийн линк: http://www.trends.mn/n/3217

 

  1. Казиногийн тухай хууль. Хятадад бохир мөнгө угаах, авилгатай хийх тэмцэл эрчимжиж, үүнийг дагаад дэлхийн томоохон мөрийтэй тоглоомын төвүүдийн орлого буурч ирж буй. Манайх харин “дэд бүтэц сайн” нэг газарт казино байгуулах төслийг олон гишүүн оройлон дэмжсэн хэлэлцүүлэг нэг удаа хийсэн. Одоогоор төсөл хаана яваа, хэзээ хэлэлцэгдэх нь тодорхойгүй. Нийтлэлийн линк: http://www.trends.mn/n/2939http://www.trends.mn/n/2965

 

  1. Батаарын араг ясыг буцааж авчрахад төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн танил гэж эх сурвалжид бичигдсэн Пэйнтэр хэмээх гэр бүлийн хуулийн фермд Оюутолгойн зөвлөх үйлчилгээ авах  17,5 тэрбум төгрөг баталсан асуудал.  Дараа нь С.Баярцогт гишүүн 17,5 тэрбум төгрөгийн тухай биш би хамаагүй маягийн өөрийнхөө тухай тайлбар өгөөд дахин сөхөгдөөгүй.  Нийтлэлийн линк: http://www.trends.mn/n/2113, http://www.trends.mn/n/1469

 

  1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн хувилбар хэзээ батлагдах вэ? Засгийн газар халагдаж солигдоод замхарч, жил гаруйн хугацаа өнгөрсөн.   Энэ намрын чуулганаар хэлэлцэх төлөвтэй .Нийтлэлийн линк:  http://www.trends.mn/n/2031

 

  1. Үнэ тогтворжуулах хөтөлбөр батлахдаа хилийн үнийн өөрчлөлтийг жижиглэнгийн үнэд тусгах зохицуулалт хийсэн. Гэхдээ буурсан тохиолдолд хэрхэхийг санаатай санаагүй орхигдуулж, бензиний үнэ үнэхээр л “тогтворжсон”. Хөтөлбөр дуусахаас өмнөх болон дараах төсвийн зарлага, татварын орлого, үнэ бүрдэлт гэх мэт монголчуудын хамгийн том худалдан авалтын нэг болох энэ бүтээгдэхүүнтэй холбоотой мөнгөний талаарх “тоо”-нууд бүхий нийтэд мэдээлэгдсэн нэгдсэн мэдээлэл байхгүй. Нийтлэлийн линк: http://www.trends.mn/n/3632,  http://www.trends.mn/n/2932

 

  1. Мөрдөн байцаах алба хаачих вэ? Хууль хүчний байгууллага, улс төр, төрийн удирдлагын хүрээн дэх эрх мэдлийн дайн, засаглалын хямралтай холбоотой туйлын ярвигтай, институцийн асуудал. Өршөөлийн хууль ч энэ хавийн асуудал бүрэн цэгцрээгүйн улмаас үүдсэн бантан байх магадлалтай. Төр ба иргэний харилцаан дахь гуравдагч этгээдийн хяналт,  УИХ-ын хараат бус байдал зэрэг хүний эрх, төрийн байгууламж, ерөөсөө ардчилсан орон мөн эсэхэд холбогдох нэн чухал системийн асуудал задгай хэвээр. Нийтлэлийн линк: http://www.trends.mn/n/3687, http://www.trends.mn/n/3643,   http://www.trends.mn/n/3587

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-10-30

    с. баяр яасан бэ?

    • Зочин
    • 2015-10-15

    сайхнааг алсан байна

arrow icon